“IHC” койны хохирогч: О.Мөнхжингийн сторид найдаж, койн авсаар байгаад 142 сая төгрөгөө 2 сая болгочихоод сууж байна
“IHC” койн худалдан авч их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон байраа алдсан өрх толгойлсон ээжүүд болох иргэн Б.Сонинцэцэг, Ж.Энхчимэг, С.Дүүрэнбилэг нар мэдээлэл хийж байна.
“IHC” койны хохирогч:
-Койныг анх гарахад цагдаагийн байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо яагаад иргэддээ мэдээлж, анхааруулаагүй юм бэ?! “IHC” гаргасан хүмүүс байнга стори хийж, итгэл төрүүлдэг. Би анх 6 төгрөг 80 мөнгө байхад нь койн авч байсан. Тухайн үед унасан ч дансандаа мөнгө байгаа болохоор өдөр болгон хууртаад л аваад байсан.
О.Мөнхжингийн сторид нь найдаад, койн авсаар байгаад 142 сая төгрөгөө 2 сая болгочихоод сууж байна. Над шиг мянга мянган иргэн хохирсон болов уу гэж бодож байна. Намайг хэн ч хүчлээгүй ч койн аваарай гэж урамшуулал зарлаж, уриалдаг байсан нь нөлөөлсөн.
140 сая төгрөг бол миний насаараа хураасан мөнгө. Хашаа, байшингаа зарж, цалингийн зээл авсан над шиг хүмүүс олон бий гэлээ.
-Хашаа байшин, машинаа зараад койн авсан. Одоо эгчийндээ ээжтэйгээ амьдарч байна. Хамгийн гол нь биржид байсан койноо алдсан. Ойролцоогоор 33 орчим сая төгрөг оруулаад 4 сая төгрөгтэй үлдсэн, маш хэцүү байна.
“IHC” койныг гаргагчидтай холбогдоогүй. Таксинд яваад амьдарч л байна. Маш олон хүн авсан болохоор итгэж аваад хохирсондоо харамсаж байна. Тухайн үедээ олж байсан ч эцэст нь бүгдийг алдсан. Иймд холбогдох газрууд шалгаж өгөхийг хүсэж байна хэмээв.