Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг П.Сайнзориг тэргүүтэй гишүүд МАРГААШ өргөн барина
Эх сурвалж:Ubn.mn
УИХ-ын гишүүн өнгөрөгч долоо хоногт Засгийн газарт наймдугаар сард баталсан АМНАТ-тай холбоотой асуудлаар асуулга тавьж буйгаа мэдэгдсэн. Ингэхдээ төсөвт АМНАТ-өөс олох 200 тэрбум төгрөгийн боломжийг хаасан тогтоолыг ЗГ баталсан гэж мэдэгдсэн юм. Улмаар ҮХЦ-д ч хандах бодолтой байгаа талаараа дурдсан. Тэгвэл эл асуудлын хүрээнд тэрбээр Ерөнхий сайдыг огцруулах бичигт өөрийн бланк дээр гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд одоогоор УИХ-ын 40 гаруй гишүүн зурсан гэх мэдээлэл байна. Эл албан бичгээ маргааш буюу Даваа гарагт өргөн барих аж