ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ СЛОВЕНИ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМЛБЕЙН ЕРӨНХИЙЛӨГЧ УРШКА КЛАКОЧАР ЦУПАНЧИЧД БАРААЛХАВ

0

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСАД ХИЙЖ БУЙ АЙЛЧЛАЛЫНХАА ХҮРЭЭНД ТУС УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАТАГТАЙ УРШКА КЛАКОЧАР ЦУПАНЧИЧД БАРААЛХАЖ, МОНГОЛ, СЛОВЕНИЙН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг уламжилж, цаашид Монгол, Словенийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлал, ойн менежмент, мэдээллийн технологи, усны менежмент, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар ярилцлаа.

Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгч хатагтай Уршка Клакочар Цупанчич Словени Улсын Үндэсний Ассамблейд Словени-Монголын парламентын найрамдлын бүлэг байгуулснаа мэдээлэв.

Эмэгтэйчүүдийн улс төр болон бизнесийн салбар дахь оролцоог нэмэгдүүлэх, байр суурийг нь бэхжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар талууд санал солилцож, хоёр улсын харилцаанд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг тэмдэглэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *