Гадаад харилцааны яамнаас олгож буй “Апостиль гэрчилгээ”-г цахимжуулахаар ажиллаж байна­

0

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 5 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн хүнд суртал, чирэгдлийг арилгах, Гадаад харилцааны яамнаас олгож буй “Апостиль гэрчилгээ”-г цахимжуулах, мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр ажиллах, “Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, байгаль орчин аялал жуулчлалын салбарт хамаарах тендерүүдийн бичиг баримттай танилцах, Боловсролын зээлийн сангаас олгосон 105 санхүүжилтийг хянах зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэв.

Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, албан тушаалтны ёс зүйтэй холбоотой иргэн, байгууллагаас ирүүлсэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сум, Дорнод аймаг, Хүрээ амаржих газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, ерөнхий боловсролын 47 дугаар сургууль зэрэг байгууллагад хамаарах гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан авлигын эсрэг сургалтад 1015 хүнийг хамруулав.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *