МАН бүлгээ хуралдуулж чадахгүй болтлоо хагарлаа

МАН

Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, долоо хоногт хэлэлцэх хууль тогтоомжууд дээр саналаа нэгтгэдэг, солилцдог. Гэтэл өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж чадсангүй. Хэзээ хуралдах талаараа хэвлэлийнхэнд тов мэдэгдсэнгүй. Өнөөдрийн байдлаар ҮАБЗ-ийн гишүүд хоёр талд гарч намаа хуваажээ. Хоёр тал хүч тэнцүү байгаагаас маргаан улам гүнзгийрч байна. Өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талаас нэг мэдэгдэл, Ерөнхий сайд Г.Занданшатарын талаас хоёр мэдэгдэл хийж, хоорондоо хэвлэлээр хэрэлдэв.

About Author