Улсын арслан Э.Батмагнайд ДЭСЛЭГЧ цол хүртээжээ
Цэргийн гавьяаны улаан тугийн одонт “Алдар” спорт хорооныхон өнөөдөр хичээлийн жилийнхээ нээлтийг хийж, 2025 онд спортын өндөр амжилт гаргасан алба хаагчдад орон сууцны батламж, мөнгөн урамшуулал, салбарын шагнал, мөн цэргийн цол гардуулжээ.
Тухайлбал, Алдар спорт хорооны бөх Улсын арслан Э.Батмагнайг хугацааны дэслэгч цол, мөнгөн шагналаар шагнагдсан байна.