Ч.Лодойсамбуу: Миний хувьд Г.Занданшатарын Засгийн газар зүгээр 100 л хонолоо

image-0d3c33e7-dd51-4189-973c-1c31440448f4

Эх сурвалж:Zuv.mn

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 

-Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж, гарын үсэг цуглуулаад эхэллээ. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газар байгуулагдаад 100 хонож байна. Хийсэн ажлыг нь дүгнээд хэлэхэд өрөөсгөл байх. Энэ Засгийн газар зүгээр 100 л хонолоо. Шинэ Засгийн газар, Ерөнхий сайд нь өөрийн онцлогтой бодлогыг дэвшүүлдэг түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явдаг,  тодорхой үр дүнгүүд нь эхнээсээ гараад эхэлж байх ёстой цаг хугацаа. 

Засгийн газрыг огцруулъя гэдэг санаачилга гаргаж байгаа нөхдүүд чинь Монгол ардын намынхан байх шиг байна. Эрх баригч нам 100 жилийн түүхтэй л гээд байдаг. 100 дахь жил дээрээ төр барьж чадахаа больж байгаа юм байна. Ерөнхий сайдыг огцруулаад өг гээд МАН-ынхан гуйж байхад “Үгүй, танай Ерөнхий сайдыг хайрлана” гэх нь логикийн зөрчилтэй, боломжгүй зүйл. 

-Хувь улстөрчийн хувьд МАН дотор өрнөөд буй асуудлыг юу гэж харж байна вэ?

-Мэдэхгүй. МАН-ын дотоод асуудлыг үнэхээр анхаарч үзмээргүй байна. Төрийн ажил гацаагаад байгааг байж боломгүй зүйл гэж бодож байна” гэлээ.

About Author