Энэ сарын 15-ныг хүртэл говь, тал, хээрийн нутгаар салхитай, ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн байна

images - 2025-10-07T000306.226

Аравдугаар сарын 6-15-ныг хүртэл говь, тал, хээрийн нутгаар салхитай, ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

2025 оны 10 дугаар сарын 06-15-ныг хүртэлх 10 хоногийн урьдчилсан төлөв:

Хур тунадас:

Аравдугаар сарын 06-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

Аравдугаар сарын 06-нд 09-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар,

Аравдугаар сарын 06-нд 10-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр,

Аравдугаар сарын 06-нд 11,12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,

Аравдугаар сарын 06-нд 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

Аравдугаар сарын 06-нд 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,

Аравдугаар сарын 06-нд 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийнгөөр шөнөдөө -13…-18 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +12…+17 градус, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус, өдөртөө +5…+10 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Бүх хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -6….-11 градус хүйтэн, бусад хэсгээр -3….-8 градус, өдөртөө +6….+11 градус дулаан байна.

About Author