Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ

204082_45efd027d3ce7148684c68d4d888338bb3790236_x974

Унци алтны ханш дөнгөж сая түүхэндээ анх удаа 4000 ам.доллараас давлаа. Өчигдөр Нью Йоркийн биржид ирэх арванхоёрдугаар сард нийлүүлэгдэх унци алтны ханш /фьючерс/ 3949 ам.доллар болоод байсан. Тэгвэл өнөөдөр Монголын цагаар өглөөний 09.05 цагт 3988 ам.доллар болж өссөн бол 12.27 цагт 4000,05 ам.доллар болж, түүхэн дээд амжилт тогтоожээ.

About Author