Өнөөдрийн 23:59 цагаас өмнө III улирлын баримтаа бүртгүүлж, буцаан олголтдоо хамрагдана уу

24e8a175f5e9343b577091cc3250b756

2025 оны гуравдугаар улирлын Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орох хуваарьтай.

Иймд 6-9 дүгээр сард хийсэн худалдан авалтын баримтуудаа өнөөдрийн 23:59:59 цаг хүртэл бүртгүүлснээр буцаан олголтоо авах боломжтойг Монголын Татварын Албанаас санууллаа.

Өмнөх улирлын буцаан олголтоор 1.3 сая иргэнд нийтдээ 83.1 тэрбум төгрөгийг шилжүүлж, 27,684 иргэн 315.8 сая төгрөгийн татвараа төлж байв.

About Author