СУРВАЛЖИЛГА: Сумаас амжилтын гараагаа эхэлсэн тив, дэлхийн медальтан

photo - 2025-10-08T111244.925

Эх сурвалж:24tsag.mn

Орчин цагт хүүхэд хөгшидгүй хдөлгөөний дутагдалд орж, улмаар илүүдэл жинтэй болсоор байгаа
билээ. Тэгвэл өдгөө 60 настай ч байнгын дасгал хөдөлгөөн, зөв дадлаар өөрийн биеэ эрүүл чийрэг
авч явахын сацуу, залуу хойч үедээ зөв үлгэр дуурайлал үзүүлсээр байгаа ахмад тамирчин ОУХМ
Г.Загдааг энэхүү сурвалжилгадаа онцолж байна.
Төрсөн нутаг, эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж, сум орон нутгийнхандаа аядуу зөөлөн
аашаараа хүндлэгдэж, хань ижил, үр хүүхдийнхээ нөмөр түшиг болсон тэрбээр хөнгөн атлетикийн
спортын ОУХМ Гомбын Загдаа юм. Г.Загдаа нь 1965 оны зургаадугаар сарын 15-нд Хэнтий аймгийн
Баян-Адарга суманд Гомбын гурав дахь хүү болон мэндэлжээ. 1983 онд Хэнтийн аймгийн Биндэр
сумын ЕБС-ийг дүүргэсэн ба бага балчир насаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэж сум орон
нутгийнхаа нэрийг улсад, улсынхаа нэрийг тив дэлхийд цуурайтуулсан нэгэн юм.
Түүний монгол улсдаа гаргасан амжилтыг жагсаан бичвээс уг бичвэр минь амжилтын жагсаалаар
дүүрэх нь гарцаагүй. Иймд олон улсад гаргасан амжилтыг танилцуулья.

• 2011-2019 онд INTERNATIONAL ULAANBAATAR MARATHON MONGOLIA- Олон улсын
марафонд 5км-ийн зайд мөнгө, хүрэл медаль.
• 2012 онд Тайваны Тайбэй хотод зохион байгуулагдсан хөнгөн атлетикийн аварга шалгаруулах АЗИЙН МАСТЕРУУДЫН 17 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож 800м-ийн зайд алт, 1500м-ийн зайд мөнгө, 5000м-ийн зайд хүрэл медаль..
• 2013 онд Японы Токио хотод болсон АХМАДЫН ДЭЛХИЙН АВАРГА шалгаруулах тэмцээнээс
800м-ийн зайд мөнгө, 1500м-ийн зайд хүрэл медаль.
• 2014-2019 онд зохион байгуулагдсан ахмадын АЗИЙН АВАРГА шалгаруулах тэмцээнд алтан
медаль.
• 2017 оны З дугаар сарын 17-нд Солонгос улсын Дэгу хотод зохион байгуулагдсан дэлхийн
аварга шалгаруулах тэмцээнд 21км зайд хүрэл медаль, 1500м-ийн зайд мөнгөн медаль, 3000м-ийн зайд хүрэл медаль, 8км зайд зургаа дугаар байр эзэлсэн.

• 2017 оны 8-р сарын 28-нд Оросын Улан-Удэ хотод зохион байгуулагдсан спарткатад 6км зайд мөнгөн медаль.
• 2017 оны 10-р сарын 23-нд Шанхайд зохион байгуулагдсан Азийн аваргын тэмцээнд 800м-
ийн зайд Алтан медаль, 1500м-ийн зайд алтан медаль, 5км зайд хүрэл медаль, 4х400 буухиад мөнгөн медаль, 10км зайд хүрэл медаль.
• 2018 оны 9 дүгээр сарын 5-нд Малайзын Пинан хотод зохион байгуулагдсан хөнгөн
атлетикийн АНХДУГААР наадамд 10км зайд хүрэл медаль, 5км зайд мөнгөн медаль, 800м-ийн зайд алтан медаль, 1500м-ийн зайд алтан медаль.
• 2018 оны 5 дугаар сарын 5-нд Сингапур олон улсын тэмцээнд 5000м, 3000м, 1500м, 800м-ийн зайд тус бүр алтан медаль.
• 2019 оны 11 дүгээр сарын 27-оос 12дугаар сарын 10-нд Малайзын KUCHING SARAWAK хотод зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээнд 800м, 1500м, 5000м-ийн
зайд алтан медаль, 10000м-ийн зайд мөнгөн медаль, 4х400м буухиад хүрэл медаль.
• 2019 оны 7 дугаар сарын 1-нд Богд хаан уулын «ТРЕЙЛ-2019» олон улсын гүйлтийн тэмцээнд 21км зайд алтан медаль тус тус хүртэж бахдам амжилт гаргажээ.

Ам бүл зургаа. Гурван xүү нэг охин нь өөр өөрийн салбартаа амжилттай яваа нь нутгийн зон олон
бүгд сайшаан ярьдагаас шууд л мэдэгдэх аж. Гэргий Б.Гоёхончимэг нь нутгийн брэнд мухлагаа
төдийгөөс өдий хүртэл нутгийн зон, олон, гадны жуулчдын өргөн хэрэглээг ханган нийлүүлж,
амжилттай яваа сайхан эмэгтэй. Түүний хоёр дахь хүү болох Тунгалагбаатарын үндсэн мэргэжил
спорт аялал жуулчлал боловч сонирхолоороо гэрэл зураг дардаг хоббитой. Өнгөрсөн жил төрөлх
нутаг болох Биндэр сумандаа гэрэл зургийн үзэсгэлэнг нутгийн зон олондоо дэлгэжээ.

Эргэх дөрвөн улиралдаа халуун, хүйтнийг үл ажран байнгын бэлтгэл сургуулилтаа хийсээр одоогийн
энэ амжилтад хүрсэн гэлтэй. Өвлийн цасанд ганц хүн торойгоод гүйж байвал нутгийн зон олон үл
гайхах. Энэ нь хэдийнээ энгийн үзэгдэл болтол байнгын бэлтгэл сургуулилтаа өвөл зунгүй хийжээ.
Бүхий л цаг үед өөрт хуримтлуулсан арвин их туршлагаасаа сургуулийн сурагчдад зааж, аймаг улсдаа
тэргүүлэх үе үеийн олон арван шавь нар бэлтгэж явсан түүхтэй. Энэ бичвэрийг бичин суугаа миний
бие дунд ангийн сурагч байхдаа Загдаа багшийнхаа удирдлага дор бэлтгэл хийж, аймгийн аваргын
тэмцээнд явсан минь санаанд буув. Шавь нар лугаа ганц ч удаа өндөр дуу гаргаж байсангүй. Хариу
нэхэлгүй, алаг үзэлгүй бүгдтэй ижил өнгөөр харьцдаг уужим сэтгэлтэй багш хүн.
Тэрбээр “Ойрын зорилго болох ирэх жилийн дэлхийн аваргад орох бэлтгэлээ улирал хамаарахгүй
хийнэ. Ядарч эцэж цуцсан ч өөрийгөө ялан дийлж аз жаргалтай амьдрах болно” хэмээв. Мөн гэр бүл,
apaapaa модтой Биндэрьяа нутгийн зон олон, монголын бүхий л ард түмэндээ эрүүл энх, хорвоогийн
хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

About Author