Улсын заан Б.Серикийн удам Р.Омар “Алдарын цом”-д амжилттай барилдлаа

omar

Эх сурвалж:Ubn.mn

Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Алдарын цом” буюу шилжин явах цомын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан 39 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн барилдаанд 18 наснаас доош (U18) өсвөр үеийн бөхчүүд оролцсон бөгөөд тэмцээн “Алдар” спорт хорооны зааланд гурван үе шаттай, сугалаагаар тойргийн журмаар явагджээ.

Барилдаанд аймаг, дэвжээ бүрээс шилдэг залуус өрсөлдсөнөөс дараах бөхчүүд тэргүүлэв.

  • Увс аймгийн Хяргас сумын харъяат Увс нуур дэвжээний бөх сумын заан Дашнямын Мөнх-Отгон
  • Говь-Алтай аймаг Төгрөг сум, Хантайшир дэвжээ,Алдар спорт хорооны бөх сумын начин Банзрагчийн Бат-Ирээдүй
  • Ховд аймаг Үенч сум, Ховд дэвжээ, Алдар спорт хорооны бөх сумын заан Цэвээндоржийн Өсөхбаяр
  • байр Дархан-уул аймгийн Хонгор гол сум Дархан хайрхан дэвжээ, Мон алтиус сургуулийн бөх Расолын Омар
  • Увс аймаг Давст сум, Увс нуур дэвжээ, Алдар спорт хорооны бөх Ц.Ганбат
  • Архангай аймаг Цэнхэр сумын билэгт дэвжээ, Алдар спорт хорооны бөх Ц.Насанбаатар нар шалгарчээ.

Энэ жилийн барилдааны онцлог нь бөхийн удмын залгамж халаа тодорсон явдал байлаа.

Тухайлбал:

  • Дархан аварга Х.Баянмөнхийн удам – Д.Мөнх-Отгон
  • Улсын аварга П.Бүрэнтөгсийн удам – Ц.Ганбат
  • Улсын заан Б.Серикийн удам – Р.Омар
  • Улсын начин Л.Энхсаруулын удам – Ц.Өсөхбаяр
  • Улсын начин Ц.Нямдоржийн удам – Ц.Насанбаатар
  • Улсын начин Л.Гантулгын удам – Б.Бат-Ирээдүй гэх залуус энэ удаагийн барилдаанд амжилт үзүүлэв.

“Алдарын цом” барилдаан нь үндэсний спортыг хөгжүүлэх, залуу бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор сар бүр тогтмол зохион байгуулагддаг уламжлалт тэмцээн юм.

About Author