О.Цогтгэрэл өрсөлдөгчөө “УНАГАХ” боломжийг ашиглая хэмээн бусдыгаа уриалжээ

fe9b047af0749168a74e5b0d20bf7643

Эх сурвалж: Zuv.mn

 Г.Занданшатарын Засгийн газар огцрох эсэхийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

Үүнтэй зэрэгцээд өнөөдөр З.Мэндсайхан нарын гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичигт 67 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барихаар болсноо мэдэгдлээ.

Эрх баригч намын хуваагдсан хоёр тал ээлжлэн нэгэн рүүгээ дайрах зуур АН-ынхан ч зүгээр суусангүй. Удтал улстөрийн шийдвэр гаргаж чадахгүй дүлэгнэж явсан Б.Цогтгэрэл энэ цаг үеийг ашиглаж хамгийн өрсөлдөгчөө унагая хэмээн журмын нөхдөө уриалж буй тухай “бор шувуу” саарал ордноор нисэж байна. 

Энэ нь ч үнэн байх магадал өндөр. Учир нь МАН-ыг бодлогоор зангидаж, гурван удаагийн ялалтанд хөтөлсөн Д.Амарбаясгалан 2028 онд ялалт байгуулах мөрөөдөл, зорилго өвөртөлж яваа Б.Цогтгэрэлийн хамгийн том өрсөлдөгч байх нь гарцаагүй юм. Тиймээс энэ цаг үеийг ашиглаж Д.Амарбаясгаланг унагаж авья хэмээн ярьцгааж байгаа бололтой. Хэд хоногийн өмнө намын гишүүдээ чөлөө өгөх, гадагшаа явахыг ятгах зэргээр ажиллаж эхэлсэн талаар цахим орчинд ч мэдээллүүд хөвөрсөн. 

Гэсэн ч намын гишүүдээ бүрэн зангидаж чадахгүй байгаа аж. АН-ын зарим гишүүд “Үндсэн хуулиараа гэм буруутай нь тогтоогдоогүй хүнийг тогтоогдсон мэтээр шаардлага хүргүүлж араас нь огцор гэж шахах нь утгагүй” гэх байр суурийг илэрхийлээд байгаа гэх мэдээлэл ч байна.

Ямартай ч УИХ-ын чуулганы ирц бүрдээд хуралдаж чадвал ил, далд яригдаж байгаа мэдээллүүд бодит эсэх нь тодорхой болох юм.

About Author