Гэр бүлийн гишүүн бүрд зориулсан Green Day өдөрлөг Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна
Өдөрлөгийн хүрээнд ногоон хэрэглээг дэмжих дараах боломжуудыг танилцуулж байна:
- Цахилгаан автомашин, ногоон барилгын материал, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, байгальд ээлтэй цэвэрлэгээний бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ХААН Банкны ногоон зээлээр худалдан аваарай.
- Эко ногоон карт ашиглан, сонгогдсон мерчантаас эко оноо цуглуулах боломжтой.
- Coffee4u, Foody Mongolia зэрэг мерчантууд дээр Digipay аппликэйшнд холбосон картаараа худалдан авалт хийгээд 50%-ийн хөнгөлөлт эдэлнэ үү.(Нэг харилцагчийн хөнгөлөлтийн дээд хэмжээ: 100,000₮) Бүх насныханд зориулсан хөтөлбөрүүд:
- Гэр бүлийн марафон, UB Quiz Night, FOUX хамтлаг, DJ шоу
- Хүүхдүүдэд зориулсан тоглоомын булан, бүтээлч орон зай, Creative Bamboo театрын “Үлгэр амилах цаг” гэх мэт хөтөлбөрүүд багтаж байгаа юм.




