Крантны усаа шууд ууж болдог анхны хотхон “Неосити”
“Шинэ Монгол-3” сургуультай “Неосити” хотхоны оршин суугчид, мөн тус сургуулийн багш, сурагчид крантны усаа шууд уух боломжтой боллоо. Тодруулбал “Неосити” төслийн баг ХБНГУ-ын CWT компанийн Монгол дахь дистрибьютор “Амьд ус вулкан” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээнд “Неосити” төслийн санаачлагч Б.Наранбат, “Шинэ Монгол-3” сургуулийн захирал Г.Суурь мөн “Амьд ус вулкан” ХХК-ийн захирал Т.Оюунбат нар гарын үсэг зурсан юм.

“Шинэ Монгол-3” сургууль, “Неосити” хотхонд 2 төрлийн 3 дамжлагат ус цэвэршүүлэгчийг бүрэн суурилуулах юм байна. Үүнд:
1. VULCAN- УС ДАМЖУУЛАХ ШУГАМ ХООЛОЙД ЗЭВ БОЛОН ШОХОЙН ӨНГӨР ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭХ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛНА
Энэхүү төхөөрөмж нь ундны халуун, хүйтэн усны шугам дээр хатуулгыг задалж, шугам хоолойд өнгөр зэв үүсэхээс сэргийлж, усыг зөв голдиролд оруулдаг байна.
Тус төхөөрөмжийг хотхоны ус дулаан дамжуулах төвийн нөөцийн саванд болон, орон сууцны блок бүрийн доор буюу хоёр давхар суурилуулж өгнө.
Ингэснээр ундны усны шугам хоолой, халаалтын шугам хоолой ч хамгаалагдаж насжилт нь уртасна. Мөн айлуудын цахилгаан хэрэгсэл болох ус буцалгагч, угаалгын машин, бидэ зэргийг усны хатуулгаас болж эвдрэх эрсдэлийг бууруулж өгөх давуу талтай юм байна.
2. НЕОСИТИ-АЙЛ БҮРД, “ШИНЭ МОНГОЛ-3” СУРГУУЛЬД КРИСТАЛ ФИЛЬТЕР СУУРИЛУУЛНА
“Неосити” хотхоны айл бүрийн коридорт ундны усны тоолуур дээр 2 давхар шүүлтүүртэй кристал фильтер суурилуулна. Ингэснээр крантны усаа шууд уух боломжтой монголдоо анхны хотхон болж байна. Учир нь дээрх фильтер нь усан дахь нян, бактер, мөн хүний биед шаардлагагүй 200 гаруй элементийг шүүж авч, усыг цэвэршүүлдэг. Гол давуу тал нь усны эрдсийг шүүдэггүй. Тэгэхээр тус хотхоны айлууд байгалийн эрдэст усаа крантнаасаа шууд ууна гэсэн үг.
“Шинэ Монгол-3” сургуульд ч дээрх төхөөрөмж, фильтерийг суурилуулж өгснөөр сургуулийн багш, ажилтнууд, сурагчид эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан ус уух боломжтой боллоо.


Vulcan төхөөрөмж нь усны химийн найрлагад өөрчлөлт оруулдаггүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ногоон технологийн шийдэл бөгөөд цахилгаан гүйдэл ашиглан кальцийн талстыг задлах электрофорезийн аргыг ашиглаж,, усны хатуулгын талстыг задалдаг байна.
Энэхүү төхөөрөмжийг ХБНГУ-ын CWT компани үйлдвэрлэдэг. Тус компани нь усыг физик аргаар цэвэршүүлэх, ногоон технологийн системийг бүтээсэн дэлхийн анхны үйлдвэрлэгчдийн нэг юм.

“Неосити” хотхонд суурилуулж буй Vulcan төхөөрөмжийг дэлхийд нэр хүнд бүхий Tesla, Volkswagen, Hilton hotels and resorts, Starbucks, Coca Cola, Hitachi, Hyundai Motor зэрэг томоохон компаниуд ашигладаг байна.