Олимпын мөнгөн медальт О.Баасанхүүгийн амжилтыг хэн, яаж мялааж байв?
Эх сурвалж:24tsag.mn
Олимпын мөнгөн медальт О.Баасанхүү өчигдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Хүний
хөдөлмөрийг яасан сайхан үнэлдэг юм бэ. Хөвсгөлийн нутгийн зөвлөл маань ч нэг батламж л өгсөн
дөө. Олимпоос медаль аваад баахан л батламжтай боллоо” гэж мэдэгдсэн.
Тэгвэл түүний амжилтыг хэн, яаж мялаахаа амлаж байсныг сануулъя
• “Макс Групп”-ийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар тэргүүтэй удирдлагууд хүлээн
авч /2024.08.23/, 50 мянган ам.доллар бэлэглэв.
• Тод манлай уяач П.Энхмөнх өөрийн уяанд хүлээн авч, азарга адуу бэлэглэлээ.
•MYOX-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Б.Баасанхүүг дасгалжуулагч М.Бундмаагийн хамт хүлээн авч,
МҮОХ-ны мөнгөн түнш “Скайтел ХХК”, Имарт (Скай Хайпермаркет ХХК) болон “Баттүшиг
Цэлмүүн сан”-гийн төлөөллийн хамт Б.Баасанхүүд 100 сая төгрөг, “Скайтел” компаниас
шинээр гаргасан “6999…..”, “6969….” алтан дугаарыг “Лос Анжелес 2028” зуны олимпын наадам хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй ашиглах эрхээр шагнав.
• Төрөлх нутаг Хөвсгөл аймгийнх нь удирдлагууд нутагтаа хүлээн авч, аймгийн төв дэх
“Мөрөн вилла” хотхонд хоёр өрөө байр бэлэглэснээ дуулгаж, батламж гардуулж байв.
• Монгол Улсын Засгийн газраас гурван өрөө байр бэлэглэснээ зарлаж, батламжийг Ерөнхий
сайд Л.Оюун-Эрдэнэ гардуулж байлаа.