З.Цогтгэрэл: Ажил хаялт маргаашнаас болдгоороо болно
Эх сурвалж: ZUV.MN
Боловсролын салбарын ажил хаялттай холбоотой асуудлаар МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл мэдээлэл өгчээ.
Тэрбээр “Ажил хаялт МБШУҮЭХ Засгийн газартай 2024-2026 онд хийх хэлэлцээрийнхээ хүрээнд энэ ажил хаялтыг зохион байгуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас дуудсан болохоор ирсэн. П.Наранбаяр сайд ч байсан. Асуудлыг шийдэх, гарц гаргалгаа ярих юм болов уу гэсэн чинь дайрч давшилж байна. “Чи улс төржиж байгаа шүү”, “Буруу зүйлд уриалж байгаа шүү” гэж загнаж байна. Манай холбоо улс төржөөгүй. Энэ оны нэгдүгээр сарын 1-нд бичгээ өгөөд, дөрөвдүгээр сарын 1-нд дахиж хүргүүлээд, долдугаар сарын 9-нд шаардлагаа өгөөд яг хууль ёсны дагуу явж байгаа байгууллагыг хууль бус хүмүүстэй холбож, нийгэмд буруу зөрүүл ойлгуулахыг хичээсэн учраас бид эндээс ямар ч үр дүнд хүрэхгүй юм байна гэж үзлээ. Тиймээс ажил хаялт маргааш болдгоороо болно” гэлээ.
МАН-ын бүлэг: У.Отгонбаяр болон нэр бүхий гишүүд дүрмийн бус хуралдааныг дур мэдэн зохион байгуулсан
С.ГАНДЭЛГЭР
16 цаг 22 минутын өмнө
Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн нэгдэж, дэд дарга У.Отгонбаяраар хурлаа удирдуулан хуралдсан. Ингэхдээ тэд олонхын санал гэдэг агуулгаар бүлгийн даргагүйгээр хуралдсан юм. Хурлаар бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг огцруулах шийдвэр гаргасан юм.
Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг мэдэлгдэл гаргажээ.