Н.Учрал: Бусдын үгээр хуулийг гууль болгон тайлбарлаж болохгүй

учрал2

Эх сурвалж: Zuv.mn

УИХ-ын чуулган түр хугацаанд завсарлаад байна. Зарим УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх процесс хууль зөрчиж байна хэмээн чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. 

Үүнтэй холбогдуулан Тэргүүн шадар сайд Н.Учрал байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хуулийг гуйвуулж тайлбарлаад байна.2019 оны ҮХНӨ-г орхиод өмнө нь хэрэгжиж байсан хуучин заалтыг бариад хууль тайлбарлаад байна. Энэ өөрөө ҮХ-н зөрчил болно. 

Шинэ дэгээрээ Үндсэн хуулийг илт зөрчсөн хууль тогтоол хэлэлцэх гэж байгаа бол УИХ-ын гишүүн оролцохгүй байх эрхийг нь өгсөн байгаа. 

Хууль гуйвуулж байгаа зүйл дээр наймаа хийнэ гэж байхгүй. 2019 оны ҮХНӨ батлагдчихсан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа УИХ-ын дэгийн тухай хуулийг харах хэрэгтэй. Хуулийг гууль болгож болохгүй. Сандал суудлын хэрүүл хийхээ болимоор байна” гэлээ.

About Author