С.Ганбаатар: “Ухаа худаг”-аас айгаад ирцээ ч бүртгүүлж чадахгүй байна гэдэг бол өргөсөн тангаргаасаа няцаж байгаа явдал

1464578017_b40956eb84936c32great(1) (1)

Эх сурвалж: ZUV.MN

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой ч УИХ-ын чуулганы ирц хүрэхгүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа. 

Тэрбээр энэ талаар “Бүлэг дээр Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарыг аль алиныг нь огцруулаарай гэсэн. Орж ирэхгүй байгаа МАН-ын нөхдөд хэлэхэд нүүрс хулгайлагч бүлэглэлүүдийн барьцаанд орчихсон юм шиг, хууль хяналтын байгууллагад дарамтлуулж байгаа юм шиг царайлж ирцээ ч бүртгүүлэх эрхгүй байна гэдэг бол өргөсөн тангаргаасаа няцаж байгаа явдал. УИХ-ын гишүүн ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө хэнээс ч эмээж айхгүйгээр ямар ч бүлэглэл, нүүрсчин, “ухаа худаг”-аас айхгүйгээр байр сууриа чөлөөтэй илэрхийлж, шийдвэр гаргана гэж Үндсэн хуулийн дагуу тангараг өргөж байсан. Бид тангаргаасаа няцаж болохгүй. Ирцээ бүрдүүлээд санаа бодлоо хэлэхдээ ард түмнээ бодох ёстой.

About Author