Б.Бат-Эрдэнэ: Ерөнхийлөгч хориг тавихаас өмнө ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээх боломж байсан
Эх сурвалж:gogo.mn
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлж байна.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсанд гишүүний хувьд талархалтай байна. Үндсэн хуулийн зөрчил мөн үү гэвэл мөн. Мөн ирцтэй холбоотой асуудалд хориг тавьсан байна. МАН бүлэг хоёр байтугай хорь ч хуваагдсан байсан. ҮХЦ их суудлын хуралдаанаар уг асуудлыг 22-нд хэлэлцэнэ. Ерөнхийлөгч хориг тавихаасаа өмнө Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээх боломжтой байсан. Гэхдээ Үндсэн хуулийнхаа талд хориг тавьж буй нь хуулиа дээдэлж, хамгаалж буйн хэлбэр гэж харж байна” гэлээ.
https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fgogo.mn%2Fvideos%2F1142185810809700%2F&show_text=false&width=560&t=0