Төсөв, хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрт төвлөрөх цаг

7d39f583d3fdb92b655a7f3906f26749

Эх сурвалж: ZUV.MN

ҮХЦ Их суудлын хурлаа яаралтай зарлан хуралдуулж, Ерөнхий  сайд Г.Занданшатарын статусыг сэргээлээ. Цэцийн шийдвэр гарсны дараа “Засгийн газрыг огцруулах үйл явцыг дахин эхлүүлж улстөржих хугацааг уртасгалаа” гэх байр суурь илэрхийлэх хүн байгаа ч “МАН даргынхаа асуудлыг шийдсэний дараа Гүйцэтгэх засаглалын тэршүүний асуудал тэртэй тэргүй яригдана. Тиймээс хэсэгтээ энэ асуудлаар улс төржихөө больё.” гэх байр суурь түүнээс илүү байна. Үнэхээр ч улс орон, ард иргэдийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг бодолцвол МАН гадагш цацсан дотоод асуудлаа буцаагаад дотоогшоо татаж авах цаг нь мөн.

Ирэх гурван долоо хоногт УИХ, Засгийн газрыг 2026 оны Монгол Улсын төсвийн тухай хууль батлах, “Рио Тинто”-той Оюутолгой төслийн санхүүжилтийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг амжилттай болгох том ажлууд хүлээж байна.

Төсөв гуравдугаар хэлэлцүүлэг дээрээ явна

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд гурав дахь хэлэлцүүлэг дээрээ явж байгаа. Таван үе шаттай хэлэлцэж, ирэх сарын 15-нд батлах ёстой.

“Рио Тинто” -той хийх хэлэлцээрийг энэ сарын 27-нд эхлүүлнэ

“Рио Тинто” группээс Оюутолгой төслийн хэрэгжилтэд зорилж авсан зээлийн хэт өндөр хүүг Монгол Улсын зээлжих зэрэглэл, төслийн одоогийн нөхцөл байдалд тохируулан бууруулах хэлэлцээр энэ сарын 27-нд эхэлнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд энэ асуудлыг шийдэхээр 67 дугаар захирамж гарган Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга ахалсан Дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Харин “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээрийг хариуцсан Ажлын хэсгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ахалж байгаа.

“Онтрэ” 2004 оны “Ашиг хуваах гэрээ”-ний хүрээнд өөрийн хүртэх 20 хувийн хүрээнд 34 хувийн хэлэлцээрт орох, Ажлын хэсэг 100 хувийн хүрээнд хэлэлцээрт орох байр суурьтай байгаа юм.

About Author