Б.Мэргэн: ҮХЦ ямар асуудлыг долоо хоногт шийдээд, ямрыг нь гурван жил хүлээлгээд байна вэ
Эх сурвалж: ZUV.MN
ҮХЦ Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг зургаа хоногт буюу 16-нд эхлүүлж, 22-нд шийдсэн билээ.
Тэгвэл үүний дараа өмгөөлөгч Б.Мэргэн сошиал хуудастаа “ҮХЦ маань 7 хоногт багтаан маргаан үүсгээд, материал цуглуулаад, шалгах ажиллагаа явуулаад, хуралдаанаа хийгээд шийдвэрээ гаргахыг улсаараа харлаа. Энэ талаар зөв, буруу гэх мэт дүгнэлт хийх гэсэнгүй ээ.
Харин 11 иргэн гаргасан Улсын дээд шүүхийн хууль тайлбарласан тогтоол Үндсэн хууль зөрчсөн мэдээллийг хүлээн аваад 2022 оны 9 сарын 27-ны өдөр маргаан үүсгэж, их суудлаар хэлэлцэх болсон ч өдий болтол хуралдаанаа хийдэггүй ээ. Уг нь 30 хоногт багтаан шийдэх ёстой юм. Бид 3 жил шаардлаа, 3 жил хүлээлээ. Нохой хуцаж байгаа чинээ ч тоож байгаа юм алга. Үүнээс болоод хэдэн мянган иргэний эрх зөрчигдсөөр, зарим нь шоронд суусаар л байна.
Ямрыг нь 7 хоногт шийдээд, ямрыг нь шалтгаангүйгээр 3 жил хүлээлгээд байна вэ? Цаашид хэр их хүлээлгэх вэ” хэмээн бичжээ.