“Улаанбаатар БҮК” ХК-ийн борлуулалтын орлого III улиралд ₮15.5 тэрбум хүрч, эрс өслөө
Эх сурвалж: Bloomberg Tv
“Улаанбаатар БҮК” компани оны эхний хоёр улиралд 410 сая төгрөгийн ханшийн зөрүүний алдагдал хүлээж байжээ.
“Улаанбаатар БҮК” ХК энэ оны сүүлийн хагас жилийн эхний улиралд 1.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласнаа Монголын Хөрөнгийн биржид мэдээлсэн байна. Хагас жилийн байдлаар 4.6 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол сүүлд борлуулалтын орлого нь эрс нэмэгдэж, зөвхөн III улиралд 15.5 тэрбум төгрөгийн орлоготой үйл ажиллагаа явуулснаар алдагдлын хэмжээ нь буурчээ.
Энэ онд төгрөгийн ханш суларч буй нь ихэнх компанийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа аж. Ялангуяа үйлдвэрлэлийн компаниуд бараа, бүтээгдэхүүн импортлох шаардлагатай байдаг учир валютын ханшаас шалтгаалж алдагдал хүлээх болсон байна.
“Улаанбаатар БҮК” ХК энэ оны эхний хоёр улиралд 410 сая төгрөгийн ханшийн зөрүүний алдагдал хүлээж байсан бол сүүлийн хагас жилээс төгрөгийн ханш харьцангүй тогтворжиж эхэлсэнтэй зэрэгцэн Ill улиралд 71 сая төгрөгийн валютын арилжааны алдагдалтай байна.