“Quiet Luxury” чиг хандлага Монголд: Capra брэндийн тансаг даруу чанар ба ноолууран хувцасны хувьсгал

0kp6xz_8_h450

Өнөөдөр дэлхийн загварын ертөнцөд хамгийн ихээр яригдаж буй чиг хандлага бол “quiet luxury” буюу даруухан атлаа хүчтэй тансаглал юм. Энэхүү чиг хандлага нь илүү даруухан, чанарт төвлөрсөн, логоноос илүү философи шингэсэн хэрэглээг илтгэдэг бөгөөд Италийн Tod’s Швейцарын Bally болон Capra зэрэг брэндүүдийн өнгө аяс, хэмнэлээс мэдэрч болно.

Улаанбаатар хот дахь эдгээр брэндүүдийн нээлтийн арга хэмжээ нь орчин үеийн Италийн дэгжин байдал болон Монголын шинэ үеийн хэрэглэгчдийн хувьсан өөрчлөгдөж буй стиль, үнэт зүйлс, амьдралын хэв маяг хэрхэн огтлолцож буйг харуулсан онцгой үйл явдал боллоо.

Үүнээс онцлох гол бүтээгдэхүүн нь монгол хүний ур ухаан, гарын ур дүй, байгальд ээлтэй ноолуурын технологи шингэсэн шинэ Capra брэндийн цуврал бөгөөд “quiet luxury” чиг хандлагын бодит илэрхийлэл болж байна.

“Капра Сайкл” ХХК – Монгол ноолуураас дэлхийн ухаалаг материал руу

“Ой Партнерс” ХХК-ийн охин компани болох Капра Сайкл ХХК нь дэлхийд танигдсан монгол ноолуурыг инновацилагдсан технологитой нэгтгэн, ухаалаг материалын шинэ эринийг эхлүүлж байна.

Монгол ноолуур – Тансаг хэрэглээ ба тогтвортой шийдэл болох Capra брэнд

Монгол ямааны ноолуур нь дэлхийн хамгийн нарийн, урт, уян ширхэгтэй түүхий эд бөгөөд олон улсын зах зээлд “өндөр зэрэглэлийн” үнэлгээ авдаг. Гэвч бидэнд цөлжилт, хог хаягдал гээд байгаль орчны олон асуудал тулгарсаар байна.

Тиймээс сүүлийн жилүүдэд ноолуурыг дахин боловсруулах технологи дэлхий даяар хандлага болж, байгальд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, ус, эрчим хүч, химийн бодисын хэрэглээг хэмнэх, хог хаягдлыг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой шийдэлд тооцогдож байна.

“Capra” нэр нь байгальтайгаа ойрхон, өөрийн замналаар тайван алхах ямаанаас санаа авч, хэрэглэгч бүрд өөрийнхөөрөө байж, дотоод хүчээ илэрхийлэхийг уриалдаг философийг илтгэнэ.

Монгол ноолуурын өв, технологийн инновац, олон улсын брэндүүдийн хамтын ажиллагаа хосолсноор Улаанбаатар хот дэлхийн загварын шинэ хандлагын нэгэн гол төв болон тодорч байна.

📞 +976 99980060

📍 Хаан Банк Тауэр, 1-р давхар CAPRA дэлгүүр, Хан-Уул дүүрэг, 15-р хороолол, Чингисийн өргөн чөлөө 6

About Author