ОЮУТОЛГОЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР: Засгийн газраас “РИО ТИНТО”-д тавьж буй шаардлагууд

476dc4ceb5e197b61e5a198e1430b40e

Эх сурвалж: ZUV.MN

“Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг энэ сарын 27-31-ний хооронд зохион байгуулах санал тавьсныг “Рио Тинто” хүлээн зөвшөөрсөн талаар Засгийн газар мэдэгдсэн билээ. Уг товооор бол хэлэлцээр өнөөдөр эхэлнэ.  “Рио Тинто”-гоос асуудлыг газар дээр нь шийдэх эрх мэдэл бүхий 10 хүний бүрэлдэххүүнтэй баг Монгол руу гарсан гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хэвлэлд гараад байна. 

УИХ, Засгийн газраас Оюутолгой ХХК “Рио Тинто” группээс дамжуулан зээлсэн 6.1 тэрбум ам.долларын зээлийн хүүг бууруулах, төслийн талбайд хоёр лиценз эзэмшиж буй “Онтрэ” ХХК-тай Хөрөнгө оруулалтын гэрээ хийх асуудлаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Зээлийн хүү бууруулах хэлэлцээрийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж буй.  

Тэрбээр энэ талаар  “Ажил амжилттай урагшилж байгаа. Зээлийн хүүг бууруулах тал дээр аль, аль талдаа тааламжтай нөхцөл бүрдсэн.  Манай Улсын хувьд зээлжих зэрэглэл нэмэгдсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд, далд уурхайн олборлолт эхэлж, төслийн эрсдэл бүрэн арилсан. Ийм таатай үед хэлэлцээр болж байна гэж ойлгоорой” гэж байв. 

Харин “Онтрэ” ХХК-ийн лицензит талбайд төрийн хувь эзэмшлийг тогтоох гол зорилготой хоёр дахь ажлын хэсгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ахалж байгаа. Канадын компанийн зүгээс лицензит талбай дахь нөөцийн өөрт ногдох хэсэг болох 20 хувийнхаа  34 хувийг Засгийн газарт эзэмшүүлэх асуудлаар хэлэлцээр хийхэд бэлэн гэсэн бол манай талаас лицензит талбайн бүх нөөцийн 34 хувь дээр хэлэлцээр хийнэ гэсэн байр суурь илэрхийлсэн байдалтай буй. 

“Оюутолгой” төслийн санхүүжилтэд зориулж авсан зээлийн хүүг бууруулах хэлэлцээрт манай талаас тавих шаардлагуудыг Б.Жавхлан сайд дараах байдлаар танилцуулж байв. 

1. Зээлийн хүүг эргэж харах хугацаа долоон жил байгааг гурван жил болгох, 

2. 11.5 хувь байгаа зээлийн хүүг Монгол Улсын зээлжих зэрэглэлд зохицуулан буулгах, 

3. Хүүгээс хүү тооцдог бүдүүлэг байдлыг болиулах“, “Менежментийн төлбөр тооцох аргачлал, хувь хэмжээг бууруулах”

About Author