С.Ганбаатар: УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдонгуут л бүрэн эрхээс нь түдгэлзүүл
Эх сурвалж: Zuv.mn
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг “УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийнх нь хүрээнд огт шалгахгүй байя” гэдэг хуулийн төсөл санаачилсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цахим орчинд тархсан. Уг асуудлаар бид өөрөөс нь тодрууллаа.
Тэрбээр, “Би УИХ-ын гишүүдийг гэмт хэрэгт холбогдонгуут л бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг байх саналыг ҮХЦ-д хүргүүлсэн. УИХ-ын тухай хуулийн 45.2.2 45.2.3 дээр юу гэж заасан байна вэ гэхээр “УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдуулаад, шалгаад байцаагаад, яллаад яваад байхыг” энд заасан байгаа. Би үүний эсрэг гэмт хэрэгт холбогдонгуут л бүрэн эрхээс нь түдгэлзүүлээч ээ гэж байгаа юм.
Энэ хэнд ашигтай вэ гэхээр Монголын ард түмэнд л ашигтай. Миний ярьж байгаа зүйл хэний дургүйг хамгийн их хүргэж байгаа вэ гэхээр хууль хяналтын байгууллагын толгойд хүнээ шургуулчихсан дарангуйлагч, Монголын баялгийг хулгайлчихсан том олигархи, улс төр эдийн засгийн бүлэглэлүүдийн дургүйг л хүргэж байгаа юм” гэлээ.