Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Л.Цэдэвсүрэн нарын тэглэсэн зээлийн мэдээлэл нээлттэй бус байна
Боловсрол, шинжлэх ухааны сайд нар БЗС-гийн 867 зээлдэгчийн 80.2 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн талаар УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал мэдээлэл хийх үеэрээ хэлж байсан. Тэгвэл зээл тэглэсэн зарим сайд нарын холбогдох тушаал мэдээлэл нээлттэй бус байна.
Одоогийн байдлаар сайд асан Л.Гантөмөр, Ц.Цогзолмаа, Г.Чулуунбаатар нарын зээл тэглэсэн тушаал нээлттэй байгаа бол Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, сайд асан Ё.Баатарбилэг, Л.Цэдэвсүрэн нарын гаргасан шийдвэр нээлттэй бус хэвээр байгаа юм. Зээл тэглэх шийдвэрийг хамгийн олон удаа буюу 435 суралцагчийн зээлийг тэглэсэн сайд бол Л.Гантөмөр. Тэрээр 435 хүний 40.6 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн. Түүний араас одоогийн сайд Л.Энх-Амгалан 89 хүний 9 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн мэдээлэл байна.