Г.Занданшатарын эхнэр Г.Отгонгэрэл: Манай хоёр хүүхэд зээлээ төлсөн

0


УИХ-ын дарга Г.Занданшатар өөртөө болон хамаарал бүхий хүмүүст БЗС-гаас зээл авсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ мэдээллийг няцааж түүний гэр бүлийн хүн Г.Отгонгэрэл өөрийн сошиал хуудастаа мэдээлэл оруулжээ.

Тэрээр “Охин маань дэлхийд 32 дугаарт жагсдаг их сургуульд сурахдаа эхний нэг семестрийн төлбөрөө л БЗС-гаас аваад буцааж 2017 онд төлсөн. Хүү маань тухайн үедээ дэлхийд 5 дугаарт, одоо 8 дугаарт эрэмбэлэгддэг их сургуульд сурахдаа зээл авсан ч бүгдийг нь буцаан төлсөн. Зээл авах үед нөхөр маань сонгуульд ялагдсан, 2012-2016 онд төрд алба хашдаггүй, автын осолд орсны дараах хүнд үе байсан. Гурав дахь охин маань 2017 онд мөн л АНУ-ын алдартай сургуульд тэнцсэн ч жил дараалан оюутан болсон 3 хүүхдийн төлбөр зэрэг барахгүй гээд Монголдоо МУИС-ыг онц төгссөн юм. Хүүхэд яаж сурах нь аав ээжийнх нь дарга эсэхээс огт хамаардаггүй юм шүү” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *