“СОНГУУЛИЙН ҮР НӨЛӨӨ, ТОГТВОРТОЙ БАЙДАЛ” ОЛОН УЛСЫН СЕМИНАРТ ОРОЛЦОВ

file_1761620218009276_172741376090811

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран энэ сарын 21-23-ны өдөр Индонезийн Бандунг хотод болсон “Сонгуулийн үр нөлөө, тогтвортой байдал” сэдэвт олон улсын семинарт оролцлоо.

Бүгд Найрамдах Индонез Улсын Засгийн газар, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA), Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Зүүн-Зүүн техникийн хамтын ажиллагааны төвөөс хамтран зохион байгуулсан уг семинарт 18 улсын сонгуулийн төв байгууллагын удирдлагууд оролцож, ардчилсан сонгууль зохион байгуулах, сонгуулийн үр нөлөөг дээшлүүлэх, зардал буууруулах талаар хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцав.


Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Африк, Баруун Азийн хөтөлбөрийн бүсийн дарга Грам Матенга семинарыг нээж хэлсэн үгэндээ “Сонгуулийн зардал ардчилалд хэзээ ч саад болж болохгүй” гэж онцлон тэмдэглэсэн. Оролцогчид сонгууль зохион байгуулах зардал нэмэгдэж байгаа нь дэлхийн хэмжээний сорилт гэдгийг хүлээн зөвшөөрч, сонгуулийн шударга байдлыг хангахын тулд хүртээмжтэй, тогтвортой шийдлүүдийг олохын ач холбогдлын талаар хэлэлцлээ. Улмаар Индонез, Соломоны арлууд, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын оролцогчид сонгуулийн ил тод байдал, өртөг хэмнэлт, ложистикийн нарийн төвөгтэй байдлыг тэнцвэржүүлж, олон янзын орчинд сонгууль явуулахад шаардагдах ур чадварыг илтгэлдээ онцолсон.

“Сонгуулийн үр нөлөө, тогтвортой байдал” семинарын төгсгөлд оролцогч улс орнуудын сонгуулийн төв байгууллагуудын үйл ажиллагаанд чиглэсэн зөвлөмж гаргалаа.

About Author