Г.Дамдинням: Монгол улсын хэмжээнд 51 вагон АИ-92 байна

дамдинням

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цахим хуудсаараа дамжуулан шатахууны мэдээлэл өгчээ. 

Тэрбээр, “Нийт Монгол улсын хэмжээнд 51 вагон АИ-92 байна.

Үүнээс:
Эрдэнэт дээр – 5 вагон
Дархан дээр – 4 вагон
Сайншанд дээр – 5 вагон тус буухаар очсон.

Сүхбаатараас хөдлөөд замд явж байгаа 37 вагон байна. Тус 37 вагон буулгалтын өртөөдөө хүрэхээр дараах хаягтай явж байна:
Улаанбаатар – 5 вагон
Толгойт – 25 вагон
Рашаант – 5 вагон
Багануур – 2 вагон

Өнөөдөр ОХУ-н Наушки өртөөнөөс Сүхбаатар өртөөнд орж ирэх шатахуун түлшний мэдээлэл.

11 цагийн үед бензин 2 вагон
13 цагийн үед бензин 20, дизель 42
15 цагийн үед бензин 5, дизель 57
22 цагийн үед бензин 32, дизель 35

Нийт 59 вагон АИ-92, 134 вагон дизель түлш орж ирнэ” гэжээ.

About Author