Монгол-Оросын найрамдлын 65 дахь өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
Монгол-Оросын найрамдалт хамтын ажиллагааны 65 дахь өдрийн хүрээнд Дундговь аймагт зохион байгуулагдаж буй Говийн бүсийн “Орос хэл соёлын баяр”-ын нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, Засаг дарга С.Мөнхчулуун, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, Боловсролын газрын дарга Ц.Уранбямба, ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагын Монгол улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Валерия Валерьевна Кильпякова, Монгол-Орос Найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, ННМЭ-ийн дэд тэргүүн Ё.Максим, Русский Дом в Улан-Баторе-ийн ТББ, Олон нийттэй харилцах албаны дарга Н.Батцэцэг, Русский Дом в Улан-Баторе-ийн орос хэлний арга зүйч А.Алтанцэцэг, Г.В.Плехановын нэрэмжит эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбарын багш, оюутны хөгжлийн дарга Б.Гэрэлтуяа нар болон Дундговь,Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр аймгуудын багш сурагчид оролцлоо.

Нээлтийн үеэр аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Валерия Валерьевна Кильпякова нар үг хэлж, Монгол-Оросын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа боловсрол, соёлын салбарт өргөжиж буйг онцлон тэмдэглэлээ. Мөн олимпиадад оролцож буй сурагчид, орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэгч багш нарт амжилт хүслээ.