Ч.Хүрэлбаатар: Хоёр талыг эвлэрүүлэх ажлын хэсэгт ажиллах хүрээ, давж болохгүй шугам гэж бий
Өчигдөр /2025.10.29/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ч.Хүрэлбаатараар ахлуулсан “эвлэрүүлэх” ажлын хэсгийг байгуулаад байгаа.
Үүнтэй холбогдуулан тус ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, үүсээд байгаа улс төрийн нөхцөлийн талаар ярилцсан. Улмаар хуваагдсан байгаа талуудтай уулзах, эвлэрүүлэх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ажиллах хүрээ гэж бий. Давж болохгүй шугам гэж бий. Өөрөөр хэлбэл хуулийн асуудлыг ажлын хэсэг шийдэхгүй. Мөн төрийн хэрэгт оролцохгүй. Та бүхэн харж байгаа МАН-аас нэр дэвшээд УИХ-ын гишүүн болсон хүмүүс хоёр хуваагдчихаад байгаа учраас эхлээд бүлэг нэг болоод төрийн ажлаа хамт ярьдаг болгохын төлөө ажиллаж байгаа. Эдийн засгийн байдал унаад эхлэхээр хоорондоо үймж эхэлдэг. Эрх ашгийн зөрчил явсан болов уу гэсэн бодол байна. Эрх ашгийн эрэмбэ нь алдагдчихаар хоорондоо үйл ойлголцсон гэж бодож байгаа” гэлээ