Ж.Энхбаяр: П.Сайнзоригтой эр хүний хувьд л уулзъя гэсэн
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-МАН хоёр хуваагдчихлаа шүү дээ. Эвлэрэх үү?
-Нам хоёр хуваагдаагүй. Үзэл бодлын үнэт зүйлийн бодлогын өөрчлөлт гараагүй. Нам нэгдмэл байгаа.
-УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг заналхийлсэн гэдэг мэдээлэл явж байна. Үүнд тайлбар өгөөч?
-Би П.Сайнзоригийг эр хүний ёсоор уулзъя гэсэн. Эр хүний ёсоор уулзах нь муу зүйл биш. Эр хүмүүс хээр гадаа ч уулзаж болно, ганц шил юм тавиад ч уулзаж болно.
Үндсэн хуулийн асуудал дээр бид хоёрын хувьд эсрэг байр суурьтай байгаа. Тэрийг энгийн түвшинд яриад ойлгохгүй юм байна лээ. Тийм болохоор л эр хүний хувьд уулзаад яръя гэсэн. Үндсэн хуулийн шийдвэрийг хэн ч шүүхгүй” гэлээ.