“Physical Asia” шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт

IMG_1421

Эх сурвалж: 24tsag.mn

Netflix-ийн Physical: Asia шоунд Монгол улсаа төлөөлөн оролцож буй циркчин Э.Лхагва-Очирын тухай
сонирхолтой 10 баримтыг хүргэж хүргэж байна.

БАРИМТ 1

Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрж өссөн. 

БАРИМТ 2

Дуртай өнгө ногоон. Хоолноос илүү салад идэх дуртай. 

БАРИМТ 3

Тэрбээр уран нугараач болоогүй бол дуучин болох байсан.

БАРИМТ 4

Циркийн урлагт анх 1997 онд акробатын дасгалжуулагч Жаргалсайханд шавь орж хөл тавьсан.

БАРИМТ 5

1998 онд Ардын жүжигчин Төрийн соёрхолт Т.Цэнд-Аюуш багшийн гурав дахь эрэгтэй уран нугараач болж байсан. 

БАРИМТ 6

Тэрбээр 4 хүүхэдтэй.

БАРИМТ 7

2025 оны долдугаар сарын 7-ны өдөр МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялаасан.

БАРИМТ 8

Тэрбээр 2021 онд Акро Монголиа энтертайнментээ нээж байсан.

БАРИМТ 9

Циркийн урлагийг дэмжих зорилгоор залуу уран бүтээлчдээс төлбөр авалгүй сургадаг.

БАРИМТ 10

Наадмын нээлтэд анх удаа найман метрийн өндөрт аюулгүйн бүсгүйгээр үзүүлбэр үзүүлсэн анхны нугараач.

About Author