АҮЭБЯ: Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна
2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна. Үүнээс дараах байдлаар буулгалт хийгдэж байгаа гэж АҮЭБЯ-наас мэдээллээ.
- Дархан өртөө – 1 вагон
- Рашаант өртөө – 6 вагон
- Толгойт өртөө – 9 вагон
- Улаанбаатар өртөө – 5 вагон
- Сайншанд өртөө – 5 вагон
Мөн Сүхбаатар өртөөнөөс Толгойт өртөө хаягтай 5 вагон бэлэн байгаагаас гадна 49 вагон шатахуун тээврийн галт тэрэг замд хөдөлсөн байна.
Тус 49 вагон дараах чиглэлүүдэд хүргэгдэхээр явж байна:
- Улаанбаатар – 5 вагон
- Толгойт – 26 вагон
- Рашаант – 5 вагон
- Улаанбаатар (нэмэлт) – 6 вагон
- Сайншанд – 2 вагон
- Дархан – 2 вагон
- Эрдэнэт – 8 вагон
Мөн Ангарскийн үйлдвэрээс ачигдсан 59 вагон АИ-92 автобензин Улан-Удэ өртөө рүү хөдөлсөн байна.
Үүнээс гадна, улсын хэмжээнд нийт 262 вагон дизель түлш ачигдан тээвэрлэгдэж байгаа мэдээлэлтэй байна гэв.