О.Мөнхжингийн гэр бүл БЗС-аас 1.2 тэрбум орчмын зээл авснаас 650 орчим сая төгрөгийг нь эхнэр Н.Цолмонгийн хувийн дансаар авчээ.

0

Улс төрийн нөлөө бүхий эрхмүүдийн гэр бүлийхнээр зогсохгүй, урлаг, соёлынхон мэдээлэлд ойр байдлаа ашиглан БЗС-аас зээл авч, гадны их дээд сургуульд суралцсан нь ил болж байна. Ингэхдээ дэлхийн шилдэгт тооцогдохгүй их сургуульд суралцсан болон тэргүүлэх чиглэл зэрэг журамд заасан заалтуудыг зөрчсөн нь илт. Өчигдөр/2023.05.23/ АТГ-аас БЗС-гаас сургалтын төлбөрийг хувь хүний данс руу шилжүүлдэг, төгсөж ирсэн хүмүүс зээлээ чөлөөлүүлэхийн тулд НДШ-ийг хамгийн доод хэмжээгээр төлдөг зэрэг зөрчлүүдийг мэдээлсэн.

БЗС-гаас сургалтын төлбөрийг хувь хүний данс руу шилжүүлсэн баримтыг хүргэж байна.

Үүн дотор IHC койныг зах зээлд нэвтрүүлсэн, форекс арилжаач О.Мөнхжингийн эхнэр болох Н.Цолмон ч багтана.

О.Мөнхжин нь АНУ-ын Вашингтоны их сургуульд суралцах гурван жилийн төлбөр болох 170 мянган ам.долларыг Боловсролын зээлийн сангаас зээлсэн байна. Ингэхдээ Санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцсан бол эхнэр Н.Цолмон АНУ-ын Вашингтоны ИС-д суралцахдаа сургалтын төлбөр болох 188 мянган ам.долларыг хувийн дансаараа авчээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *