ТОДРУУЛГА: Өмгөөлөгч нарт АТГ-аас ямар ч мэдээлэл, бичиг өгөөгүй байна
Эх сурвалж: ZUV.MN
Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахаар прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг биечлэн гардуулахаар удаа дараа хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн авахаас зайлсхийсэн тул мөн хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар харилцаа холбооны хэрэгсэл ашиглан өмгөөлөгчид нь хүргүүлээд байгаа талаар мэдээлсэн.
Энэ талаар Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбатаас тодруулахад “Одоогоор Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч нарт АТГ-аас ямар ч мэдээлэл, бичиг өгөөгүй байна” гэлээ.