“S&P Global Ratings” Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг түвшин ахиулав
OLYMPUS DIGITAL CAMERA
Олон улсын үнэлгээний “S&P Global Ratings” байгууллага Монгол Улсын зээлжих
зэрэглэлийг нэг түвшин ахиулж, “В+” байснаас “ВВ-” болголоо. Харин урт хугацааны
төлөвийг “Тогтвортой” гэж үнэлсэн байна. Ингэснээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг
тогтоодог гурван гол байгууллагын хоёр нь зэрэглэлийг нэг түвшин ахиулж байна.
Монгол Улсын уул уурхайн экспорт өндөр байснаар төсвийн гүйцэтгэл нь 2022 оноос
хойш эрс сайжирсан гэж дүгнэжээ. Эдийн засгийн өсөлт мөн тогтвортой байгаа нь
Засгийн газрын өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа буурахад нөлөөлж байгааг
тодотгосон байна.
Мөн Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө хадгалж, ирэх хоёр жилийн
хугацаанд төсвийн алдагдлаа бага түвшинд барина гэж таамагласны үндсэн дээр
зэрэглэлийг ахиулжээ.