“Оюутолгой”-гоос 10 тэрбумыг “хулгайлсан” Д.Амартүвшинг шүүхээс суллажээ

22Оюутолгой22-гоос 10 тэрбумыг 22хулгайлсан22 Д.Амартүвшинг шүүхээс суллажээ

Эх сурвалж: 24tsag.mn

Оюутолгой ХХК-ийн Худалдан авах газрын нэр бүхий албан тушаалтнуудад ТЕГ-аас гүйцэтгэх ажил
хэрэгжүүлэх үеэр 10 гаруй тэрбум төгрөг болон 15 тэрбум төгрөгийн үнэ бүхий тансаг зэрэглэлийн үл
хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хураан авсан.

Тэгвэл мөнгөтэй компанийн зүгээс нэр холбогдсон албан тушаалтнуудаа шүүхийн шатанд
өмгөөлж, хамгаалах ажил хэрэгжүүлж эхэлсэн бололтой. Учир нь Дүүргийн эрүү, иргэний
хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн Ерөнхий шүүгч Б.Халиуны ахалсан шүүх
хурлаас ТЕГ-аас цагдан хорьсон этгээдүүдээс Д. Амартүвшинг суллах шийдвэр гаргасан байна.

Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр хийж буй энэ цаг үед шүүхээс тус компанийн
хууль бус үйл ажиллагаанд холбогдсон албан тушаалтны цагдан хорионоос сулласан нь ямар
учиртай байв. Үүнийг цаашдаа цаг хугацаа харуулах биз ээ.

About Author