Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг

Ү.Амарбат УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг

Эх сурвалж: 24tsag.mn

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй
сургуульд сурдаг гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байна.

Тэгвэл уг асуудалд түүний өмгөөлөгч Y.Амарбат “Өчигдөр оройноос эхлээд Д. Амарбаясгалангийн
3 хүүхэд Англид өндөр төлбөртэй сургуульд сурдаг гэх мэдээг явуулж хүмүүсийн бухимдлыг
төрүүлэх гэж оролдож байна.

Олны танил хүмүүс хүртэл түгээн шейрлэж бухимдаж байгааг харахад харамсалтай. Түүний
ерөнхий боловсролын сургуулийн насны 3 хүүхэд нь эцэг эхийнхээ хамт Монгол Улсдаа сурч
боловсорч байгааг албан ёсоор мэдэгдэж худал мэдээллийг түгээхгүй байхыг тa бүгдээс хүсэж байна”
хэмээжээ.

About Author