Монгол Улсын хун амын 48 хувь нь дундаж давхаргад хамаарч байна

AmXAHhUwJzRjFhhumuus

УИХ: Инфляц 10.3 хувь болж өсөхөд 350,000 иргэн инфляц, зээлийн дарамтаас үүдэн ядууралд шилжих эрсдэлтэй байна
Дэлхийн банкны тооцооллоор инфляц 10.3 хувь болж өсөхөд 350 мянган иргэн инфляц,
зээлийн дарамтаас үүдэн ядууралд шилжих эрсдэл байна. Энэ нь гол сорилт болж буйг
Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд онцоллоо.
Одоогийн байдлаар Монгол Улсын хүн амын 48 хувь нь дундаж давхаргад хамаарч
байна. 2022 оны судалгаагаар нийт иргэдийн гуравны нэг нь ядууралд нэрвэгдсэн.
Ядуурлыг бууруулахын тулд халамжийн бодлогыг шинэчлэх, хөдөлмөр эрхлэлт, хүний
хөгжлийг дэмжих зэрэг цогц бодлого шаардлагатай. Төрийн бодлого нь ядуу иргэдийг
дундаж давхарга руу, дундаж давхаргынхныг чинээлэг рүү дэвшүүлэхэд чиглэх ёстой
гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга онцоллоо.
Дундаж давхаргынхны амжиргааны түвшин дээшлэхгүй байгаа нь үнийн өсөлттэй
холбоотой гэж үзэж байна.

About Author