Улсын хэмжээнд нийт 169 вагон АИ-92 авто бензин байна
2025 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 169 вагон АИ-92 авто бензин байна.
Үүнээс:
Дархан өртөөнд – долоон вагон
Эрдэнэт өртөөнд – 11 вагон
Рашаант өртөөнд – 16 вагон
Толгойт өртөөнд – 50 вагон
Улаанбаатар өртөөнд – 17 вагон
Сайншанд өртөөнд – нэг вагон
Дээрх байдлаар нийт 102 вагон буулгалтын өртөөнд хүрээд байна.
Мөн Сүхбаатар өртөөнөөс нийт 62 вагон АИ-92 авто бензин хөдөлсөн бөгөөд эдгээр вагонууд дараах чиглэлүүд рүү тээвэрлэгдэж байна.
Тодруулбал
Улаанбаатар өртөө – 11 вагон
Толгойт өртөө – 40 вагон
Рашаант өртөө – зургаан вагон
Сүхбаатар өртөө (гаалийн бүрдүүлэлттэй) – таван вагон,
Эрээн өртөөнд 45 вагон-цистерн АИ-92 автобензин орж ирсэн байна гэж Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас мэдээллээ.