Хориотой байршилд автомашинаа байршуулсан жолоочийн зөрчлийг мэдээлсэн иргэнд торгуулиас хувь ноогдуулна

548279791_1090385609933717_7802760452078323111_n-810x500

Авто замын нэгдүгээр эгнээ, автобусны буудал, явган хүний зам зэрэг хориотой байршилд
автомашинаа байршуулсан жолоочийн зөрчлийг “102” аппликейшнаар мэдээлсэн иргэн, энэ сарын 1-
нээс эхлэн 10-20 хувийн урамшуулал авна.
Урамшууллын тухайд “Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 10-20 хүртэлх хувийг иргэнд 11, 12
дугаар сарын урамшууллыг 2026 оны нэгдүгээр сарын 20-ны дотор, 2026 оны 1, 2, 3 дугаар сарын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор нэг удаа олгоно. Зөрчлийн урамшуулал олголтын
хугацаа нь НӨАТ-ын буцаан олголттой ижил.
Замын хөдөлгөөний дурмийн зөрчлийн ногдуулж байгаа торгуулийн хэмжээ 200,000 төгрөг хүрэхгүй
учраас ихэвчлэн 10 хувийн урамшуулал бодогдоно. Жолооч торгуулиа төлсөн тохиолдолд иргэний
урамшуулал олгогдоно. Тухайлбал иргэний мэдээлсэн зөрчлийн дагуу тухайн жолоочийг 20,000
төгрөгөөр торгоход 14 хоногийн дотор 50 хувийн хөнгөлөлтэйгөөр 10,000 төгрөгийн торгуулийг
төлсөн бол иргэнд 10-20 хүртэлх хувийг олгоно. Ингэхдээ иргэнд олгох урамшууллын дүнгээс
орлогын албан татварыг суутгаж, дансанд шилжүүлнэ.

About Author