Нэг настай хүүхэд хашаандаа тоглож байгаад жорлонд унаж нас баржээ
Нэг настай хүүхэд модон жорлонд унаж амиа алджээ.
Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бага насны хүүхэд модон жорлонд унасан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 23-ны өдөр бүртгэгдсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад тус тоотод оршин суух нэг настай, эрэгтэй хүүхэд хашаандаа тоглож байгаад модон жорлонд унаж нас барсан байжээ. Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд та бүхэн бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна.