Herbalife Дэлхийн алхалтын өдөрт: Эрүүл, идэвхтэй амьдралын төлөө хамтдаа алхъя

-05112025-1762332633-1046729715-gadaa_1-2

Аравдугаар сарын 5-ны Дэлхийн алхалтын өдрийг тохиолдуулан дэлхий даяар нийт 8,000,000 км алхалт хийгдсэн ба “Herbalife”-ын дэлхий даяарх ойролцоогоор 1,500 гаруй гишүүд уг алхалтын өдөр хамтдаа алхаж, нэг өдөрт 7,400 ам.долларын хандивыг Herbalife-ын Гэр Бүлийн Санд цуглуулж чадлаа. Энэхүү олон улсын аяны нэг хэсэг болж Монгол дахь Herbalife-ын Бие Даасан Гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамтдаа алхалт зохион байгууллаа. 

Энэхүү алхалт нь эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг энгийн алхмаар уриалан дэмжих дэмжих зорилготой байсан бөгөөд нийтдээ 200 км гаруй алхалтыг хамтдаа хийсэн юм. Алхалтын үеэр Бие Даасан Гишүүд эрүүл амьдралын зөв дадал, идэвхтэй амьдралын ач холбогдлыг сурталчилж, орчны сайхныг мэдрэн, стрессээ тайлж нэг өдрийг өнгөрүүлжээ. Тэгвэл та өдөрт хэдэн алхам алхдаг вэ? 

АЛХАХ БОЛ ТАНЫ СУПЕР ХҮЧ  

Судалгаагаар өдөрт 30 минут алхах нь зүрхний өвчний эрсдэлийг 30 хувиар бууруулдаг болохыг тогтоосон байдаг. Тэгэхээр таны хоёр хөл үндсэндээ нууц супер баатрууд бөгөөд таныг хөдлөх бүрд цусны даралт ихсэхээс сэргийлж, холестериныг чимээгүйхэн устгадаг аж. Түүнчлэн алхам бүр таны сэтгэл санааг сайжруулж, стрессийг устгаж, тархинд аз жаргалын оч өгдөг. Энэ бол байгалийн эрчим хүчний ундаа, өдөр бүр дахин тохируулах боломжтой товчлуур юм.

ХОЛЕСТЕРИНЫ ДАРАНГУЙЛАГЧ ЗҮРХНИЙ БААТАР

Хаа нэгтэйгээс гэнэт гарч ирэх нөмрөгтэй супер баатар биш харин эвтэйхэн гутлаа өмссөн таны хөл зүрхний жинхэнэ баатар гэж өмнө нь бодож байв уу? Хурдан алхах нь холестерины хэмжээг тогтворжуулж, артерийн судасны хатуурлыг бууруулснаар зүрхний өвчин, цус харвах эрсдэлийг багасгадаг болохыг судалгаагаар тогтоожээ. Түүнчлэн хурдан болон дунд зэргийн алхалтыг ээлжлэн хийдэг Японы алхалтын арга нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, цусны даралтыг бууруулдаг нь батлагдсан юм. 

АЗ ЖАРГАЛЫН СУПЕР ХҮЧ

8,600 гаруй оролцогчдыг хамруулсан 75 туршилтын мета-шинжилгээнд алхах нь насанд хүрэгчдийн сэтгэлийн хямрал, түгшүүрийн шинж тэмдгийг мэдэгдэхүйц бууруулдаг болохыг тогтоожээ. Тухайлбал, ойролцоогоор 96,000 насанд хүрэгчдийн дунд хийсэн саяхны нэгэн судалгаагаар өдөрт ердөө 5,000 алхам хийдэг хүмүүст сэтгэл гутралын шинж тэмдэг бага илэрдэг аж. Харин 7,000 ба түүнээс дээш алхвал эрсдэл 31–42 хувиар буурдаг байна.

ӨӨХ ШАТААГЧ БААТАР

Ютагийн их сургуулийн 2014 оны судалгаагаар өдөрт нэг минут хурдан алхах нь эмэгтэйчүүдийн таргалалтын эрсдэлийг 5 хувиар бууруулдаг гэжээ. Тэгэхээр бидний амьдралд багахан хөдөлгөөн байхад л маш олон эрсдэлээс өөрийгөө хамгаалж болох юм. 

УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ГОЁ АЛХАЛТЫН МАРШРУТУУД

Хотын дуу чимээ, агаарын бохирдлоос түр зуур холдож, байгалийн өнгийг ажингаа алхах тохиромжтой газруудыг мэдэж авцгаая. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Байгальтай хамгийн ойр, хамгийн тайван газрыг хүсэж байна уу? Тэгвэл энд алх. Уудам ногоон талбай, цэвэр агаар, чимээгүй орчин нь бие, оюун санааг амраах шидтэй. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт алхаж, дугуй унаж ч болно.

https://park.ub.gov.mn

Рио парк

Бас нэгэн гоё алхах газар бий болсон нь мэдээж Рио парк. Өглөө эрт энд гүйж, алхаж байгаа хүмүүстэй та их таарах болно. Тэр чигтээ инээд хөөр, амьдралын эрүүл хэв маяг ханхалдаг газар шүү. 

www.parkrio.mn

Сүхбаатарын талбай орчмын замууд
Хотын зүрхэн хэсэгт ч эрүүл алхалт хийх боломж бий. Албан ажлын завсарлагаар, үдийн цайны дараа эсвэл оройн сэрүүнд төв талбайн орчим алхах нь таны өдрийн ядаргааг үргээж, сэтгэл санааг сэргээх төгс арга юм.

Туул голын эрэг
Туулын урсгал даган алхах нь яг л бяцхан зугаалга хийж буй мэт мэдрэмж төрүүлнэ. Байгалийн үзэмж, зөөлөн салхи, урт зам сэтгэлд амар тайван байдлыг авчирдаг.

Товчхондоо алхах газар бол хаа сайгүй бий. Гагцхүү эхний алхмаа хийх л хэрэгтэй. “Herbalife”-ын Бие Даасан Гишүүдийн зохион байгуулсан энэхүү алхалт нь зөвхөн эрүүл амьдралын хэв маягийг уриалаад зогсохгүй, идэвхтэй, эерэг сэтгэлгээтэй нийгмийг бий болгох томоохон алхам боллоо. Түүнчлэн энэ арга хэмжээ нь “Herbalife”-ын хамт олны нэгдэл, нэг зорилгын хүчийг илтгэж, “Herbalife Гэр бүлийн сан”-тай хамтран Вэлүү сангийн хүүхдүүдийн сайн сайхны төлөөх хандивын үйлсийг дэмжсэн утга агуулгатай байв. 

Харин бид үүнээс урам зориг авч хотын хөл хөдөлгөөн, ажил амьдралын завгүй өдрүүдийн дунд өөртөө цаг гаргаж, алхалтаа “эрүүл мэндийн аялал” болгож сурах л үлдлээ. 

About Author