“The MongolZ” баг хэсгээсээ гарахын төлөө ОХУ-ын “Team Spirit”-ийн эсрэг тоглохоор боллоо

yg42cq_Zw0ZOk189uRsl6HSHjdkir_x974

Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээн Хятад улсын Чэнду хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Манай улсын “The MongolZ” баг өчигдөр Данийн багт хожигдсон учраас А хэсгийн доод хүснэгт рүү унаж, тэмцээнээс хасагдахгүйн төлөө тоглохоор болсон юм. Тэгвэл өнөөдөр А хэсгийн доод хүснэгтийн эхний тоглолтоо Бразилын “paiN Gaming” багийн эсрэг “Во3” (гурван “map”-аар ялагчийг тодруулах) журмаар хийж, 2:1 онооны харьцаатай хожлоо.

Ингэснээр шөвгийн зургаад шалгарахын төлөө өнөөдөр 19:00 цагийн үед ОХУ-ын “Team Spirit” багийн эсрэг тоглохоор болж байна. Хэрэв өнөөдөр дахин хожвол энэ тэмцээний шөвгийн зургаад Бразилын “FURIA” болон Германы “MOUZ” багийн аль хожсонтой нь Баасан гарагийн 14:30 цагт тоглох аж.

About Author