Маргааш 45 вагон “Евро-5” бензин Улаанбаатарт бууна
Монгол Улсын шатахууны хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд БНХАУ-аас импортоор авч буй Евро-5 стандартын 45 вагон цистерн автобензинийг өчигдөр Замын-Үүд боомтоор оруулж ирэн, шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид буулгалаа. Уг шатахууныг өнөөдөр Улаанбаатар хот руу төмөр замаар тээвэрлэж байна. Маргааш (2925.11.06) Улаанбаатар хотод оруулж ирэх юм байна.