Т.Тулга, О.Сүлдхүү нар“PWL10” тэмцээнд өрсөлдөнө

576232070_1460949212701346_8571595966813888042_n

ОХУ-ын мэргэжлийн бөхийн “PWL 10” тэмцээн энэ сарын сарын 8-нд Москва хотын “Динамо” цэнгэлдэх хүрээлэнд болно.

Оросын шилдэг бөхчүүд болон, олимп, дэлхийн аваргууд чуулдаг тус тэмцээнд Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 70 кгд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл, “”Загреб-2025” ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга өрсөлдөнө.

Түүний өрсөлдөгч Тахтийн цомын аварга, ОХУ-ын тамирчин Далгат Абдулкадыров юм.

Харин 79 кгд шар тивийн хошой хүрэл медальт, ОУХМ О.Сүлдхүү өрсөлдөнө. Халз тулаанд манай бөх “Белград-2023” ДАШТ-ий алт, Европын хошой аварга Ахмед Усмановтай тулна!

Баг тамирчдыг дасгалжуулагч Б.Батзориг, Ё.Батдархан нар удирдан оролцох ба өнөөдөр ОХУ-ыг зорив.

About Author