СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашин замын хажуу руу онхолдож, жолооч амиа алджээ

0

Дундговь аймгийн Хулд сумын Олдох баг, Өнч гэдэг газар суудлын автомашин замын хажуу руу онхолдож, жолооч амиа алджээ.

Тодруулбал, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг өчигдөр /05.23/ 18:20 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд  40 настай, эрэгтэй Б-ийн жолоодож явсан Ниссан Ванетта загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож, тэрбээр автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байжээ.

Эх сурвалж: ОБЕГ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *