Ж.Чинбүрэн: Маргааш эмч нартайгаа хэлэлцээр хийнэ. 2026 онд цалинг үe шаттайгаар нэмнэ

7tc379_80744e76-8c05-40df-a90e-072016db096a_x974

Эх сурвалж: Livetv.mn

https://www.facebook.com/plugins/video.php?href=https://www.facebook.com/livetv.mn/videos/1570767190587744&show_text=false&adapt_container_width=true

Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:

-Эрүүл мэндийн салбарын ажилчдын санхүүжилтийг нэмэгдүүлэх гаргалгаагаа тайлбарлаж, ЭМЯ-ны пэйж хуудсаар шууд дамжуулан хүргэсэн. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн салбарын Үйлдвэрчний эвлэлд тооцооллоо явуулж, хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр тохиролцсон. Маргааш 14:00 цагт хэлэлцээр хийхээр төлөвлөж байна.

ЭМЯ-наас хэлэлцээр хийх тооцооллыг бэлтгэж дуусгах бөгөөд санхүүжилтийг хэрхэн нэмэгдүүлэх талаар мэдээлэл өгсөн. Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувиар нэмэгдүүлж, мөн оны аравдугаар сараас гурван сая төгрөгт хүргэхээр төлөвлөж байна. 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгож байгаатай холбоотойгоор ЭМД-ын сангийн зузаатгал орж, цалин нийтдээ 3.5 сая төгрөгт хүрнэ гэлээ.

About Author